Өнөөдөр дуурийн театрт хэвлэлийн хуралтай

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дуурийн театрт хэвлэлийн хуралтай

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 48 дахь улирлын нээлттэйгээ холбогдуулан өнөөдөр 14.00 цагаас театр дээр хэвлэлийн бага хурал хийнэ. Дуурь бүжгийн эрдмийн театр нь ирэх сарын 2-нд Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дууриар 48 дахь улирлын нээлтээ хийх бөгөөд Италийн удирдаач Роберто Салвалио симфони найрал хөгжмийг дохих аж. Өнөөдрийн хэвлэлийн бага хурал тус театрын захирал Б.Сэргэлэн болон уран бүтээлчид, Италийн удирдаач Роберто Салвалио нар оролцох аж. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж