Lady Gaga цайз худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Lady Gaga цайз худалдаж авна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучин Lady Gaga хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, Англид цайз худалдаж авахаар төлөвлөөд байгаа аж. Тэрбээр энэ онд нэлээд хэдэн үл хөдлөх хөрөнгө худалдан аваад байгаа ба үүнд нь арал хүртэл багтаад байгаа. Харин ирэх онд аялан тоглолтоо дуусгаад хэсэг хугацаанд амрах хүсэлтэй байгаа ба энэхүү түр хугацааны амралтаа Англи маягийн эртний цайзад өнгөрүүлэхийг хүсч байгаа аж.
    Хэрвээ Англид түүнд таалагдах цайз олдохгүй бол Шотландад авах бодолтой байгаа тухайгаа ярьсан байна.

    Н.Наран  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж