”Нүүрсчин”-ий зуух галгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

”Нүүрсчин”-ий зуух галгүй

Хамгийн их боломж, давуу талтай ч түүнийгээ ашиглаж чадахгүй байхыг “Загасчны морь усгүй” хэ­мээн ярьдаг. Манай улсын нүүрс­ний хэрэглээ, үнэ ханшийн бод­лого яг ийм байдалд ор­чихоод байна. Дэлхийд тэр­гүүлэх хэмжээний нүүрсний ордтой. Тэрхүү том авдраа онгой­лгох түлхүүрийг нь олчих­сон. Тодруулбал, Та­ван­­толгой хэмээх нүсэр ор­доо бусдад зарах тухай яриа хэлэлцээ өнөөдөр улс төрийн хүрээнд хамгийн гол сэдэв болж байна.Тэгсэн хэр­нээ иргэд нь зуухандаа гал­гүй сууж байдаг. Галгүй сууж байна гэдэг нь шууд утгаараа биш л дээ. Гэр хорооллынхон өвлийг давах гэж хамаг байд­гаа нүүрсэнд төлдгийг л хэлж байгаа юм. Энэ ч бага хэрэг. Аминдаа тулахад тэд осгоод үхчихгүй. Машины ду­гуй хүртэл түлж байгаад ар­галчихна. Харин бүхэл бүтэн улсыг илч, гэрэлтэй байл­гадаг цахилгаан стан­цуудын байдал бүр хүнд бай­гаа. Эрчим хүчний компа­ниуд цахилгаан станцад, ца­хил­гаан станцууд нь нүүрс­ний уурхайд гээд өрийн гин­жин хэлхээтэй. Жишээ нь, нийслэлийн нийт дулааны 65 хувийг дангаараа хангадаг IV цахилгаан станц л гэхэд өдгөө Багануурын уурхайд 4.7, Шивээ-Овоогийн уурхайд 7.4 тэрбум төгрөгийн өртэй. Мөн “ДЦС-III” ХХК 3.4, “ДЦС-II” ХХК 2.7 тэрбумын өртэй. Эрдэнэт, Дархан, Сэ­лэн­гийн цахилгаан дам­жуу­лах компануудад ч мөн адил дааж давшгүй өр хуримт­лагд­саар байгаа юм. Энэ бол сүүлийн найман жилийн турш хуримтлагдсан өр. Тэд уур­хайгаас нүүрсээ эхэлж аваад да­раа сард нь төлбөрөө хийх гэрээтэй байдаг. Гэвч төл­бөрийн чадваргүйгээс ийм байдалд хүрчээ. Өр зээлд баригдсан компани амар­хан дампуурч үүдээ барьдаг. Харин дулааны ца­хил­гаан станцуудын хувьд дам­пуурах ч эрх байхгүй. Тийм ч учраас жилээс жилд өрийн данс нь зузаарсаар байгаа юм. Асуудлаа ший­дэхийн тулд гаргаж байгаа бү­тээгдэхүүнийхээ үнийг нэмье гэхээр иргэдийн тэмцэл эсэр­гүүцэлтэй тулгарна. Ингээд л таг. Хэзээд өртэй байх та­ви­лантай эвлэрнэ. Өдгөө сал­барын яам нь өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд “Ар­ваннэгдүгээр сарын 1-ий дотор 270 мянган тонн нүүрс нөөцөлж ав” гэсэн шаард­лагыг дулааны цахилгаан станцуудад тулгаж байгаа. Ингэхээс ч аргагүй. Өрнөөс айгаад хотоо хөлдөөлтэй биш. Ер нь цахилгаан станцуудын зовлон барагдахгүй болол­той. Засгийн газраас харж үзэж байгаа нь энэ гээд энэ жил төсвийн зээл хэлбэрээр 4.9 тэрбум төгрөг станцуудад хуваарилах шийдвэр гарга­сан. Гэтэл энэ нь бас л өр учраас эргээд дарамт болох нь гарцаагүй.

Энэ жил станцуудыг нүүр­сээр хангахад ихээхэн хүндрэл учирч байгаа. Ялан­гуяа хойд бүсийн станцууд бүр ч хүндрэлтэй. Төмөр за­мын тээвэрлэлийн үнэ өс­сөн. Шарын голын уурхайн нүүрс багасч байгаа гээд асуудал олон бий. Эдгээр хүндрэлийг шийдэхийн тулд Улаан-Овоотын уурхайг ашиг­лалтад оруулж, эхний ээл­жинд Эрдэнэт, Дарханы стан­цуудад нүүрс нийлүүлэх гэж байгаа гэсэн таатай мэдээ дуулд­сан. Гэвч Монголд нүүрс хямдрахгүй бололтой. Яг л станцуудын адил уурхайнхан зовлон тоочсоор үнээ бага ба­гаар нэмдэг. Сүүлийн ар­ван жилийн судалгаанаас ха­рахад нүүрс олборлолттой зэ­рэгцээд үнэ тасралтгүй өс­чээ. Жил ирэх бүр хэрэглээ ч нэмэгдэж байгаа. Үүнийг да­гаад үнэ өсөөд л байх нь. Хэдхэн хоногийн өмнө энэ салбарынхан учирч буй бэрхшээлээ хэрхэн ший­дэх талаар зөвлөгөөн зо­хион байгуулсан. Энэ үеэр уур­хайнхан нөгөө л “Үнээ нэмье” гэдэг үгээ чангаас чанга хэлж байна билээ. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариун­сан ч үүнийг хүлээн зөв­шөөрч байв. Тэрбээр “Тонн нүүрсний өртөг үнээсээ бага байж чадахгүй байна. Тө­рөөс барьж байгаа үнээс өртөг нь бараг л давж байгаа” хэмээж байсан. Үнэхээр ч төр станцуудаа харж үзэж байна гээд нүүрсний үнийг бариад байгаа нь уурхай­нуу­дыг сөхрүүлэхэд хүргэж бай­гаа юм. Тэгвэл энэ бүх­ний зангилаа юу вэ. Зах зээ­лийн чөлөөт өрсөлдөөн байхгүйтэй л холбоотой. Үнийг чөлөөлөөд өрсөлдөх бо­ломжийг нь нээгээд өгвөл байдал амархан өөрчлөгдөх боломжтой. Монгол нүүрсний нөөцгүй биш. Хаа сайгүй л уурхай байна. Хэн чадалтай нь энэ бизнесийг хийг л дээ. Үнийг чөлөөллөө гээд түр зууртаа л өснө. Харин хэ­сэг хугацааны дараа өрсөл­дөө­ний зарчмаараа үнэ буурч л таарна шүү дээ. Төр ха­рин тэрхүү мөчлөг үед нь бага зэргийн зохицуулалт хийж болно. Архи уудаг, өөдөл­дөг­гүй олон хүүхэдтэй айл шиг бүгд л зовлон тоочоод ингэж суух ямар хэрэгтэй юм бэ. Уг нь 2013 оноос үнэ чөлөөлж магадгүй гэсэн сураг гарч байгаа. Гэхдээ яг таг шийдээгүй. Сайд дар­га нар “Тухайн үеийн  эдийн засгийн байдлаас л ха­маарч шийдвэр гаргана” хэмээн шийрэгнэж байна.  Зориглоод энэ шийдвэрийг гаргавал олон жилийн турш хуримтлагдсан, цаашид ч үргэлжлэх шаналгаанаасаа хялбар­хан салах бүрэн боломж­той.

Манай улс жилд ойрол­цоо­гоор найман сая гаруй тонн нүүрс олборлож, тэн хагасыг нь экспортолдог гэсэн тоо бий. Одоо Тавантолгойг ашиг­лаад эхлэхээр энэ хэмжээ эрс өснө. Гэхдээ энэ их нүүрс станцуудад падгүй гэдэг нь ойлгомжтой. Бүгд гадагш урсана. Гаргах бэлтгэлийг ч сайн базааж буй. Мэдээж энэ хэмжээгээр Монголд асар их мөнгө орж ирэх нь тодор­хой. Харин тэр мөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь сонин. Иргэдэд бэлэн мөн­гө хэлбэрээр тараах уу, хувьцаа эзэмшүүлэх үү гээд л мар­гацгааж байна. Харин ца­хилгаан станцуудаа аврах тухай нэг ч үг сонсогдохгүй байна. Уг нь том ордуудын өгөө­жөөр дэд бүтцийн чухал сал­бараа хамгийн эхлээд өөд татах ёстой баймаар. Гэтэл нүүрсээ яаж экспортлох вэ гээд л шаналаад байдаг. Үүний оронд дотоодынхоо хэрэг­цээг бүрэн хангахад эх­лээд анхаарч болно шүү дээ. “Нүүрсчин”-ий зуух галгүй байх нь нэг л онцгүй юм аа.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж