Улсын филармони улирлын нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Улсын филармони улирлын нээлтээ хийнэ

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармонийн морин хуурын чуулга, “Баян Монгол” чуулга уран бүтээлийн улирлын нээлтээ ирэх сарын 15-17-нд хийх гэж байна. Нээлтийн эхний өдөр буюу 15-нд Симфони найрал хөгжим, 16-нд Морин хуурын чуулга, 17-нд “Баян Монгол” чуулга тоглолтоо хийх юм. Тоглолтод симфони найрал хөгжмийн уран бүтээлчид сонгодог хөгжмийн урлагийг мэдрүүлэх бол морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ онд шинээр тоглосон бүтээлийн дээжсээс сонирхуулах аж. Харин “Баян Монгол” чуулгын хувьд дэлхийн алдартай кинонуудын хөгжмийг тоглох гэнэ. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж