Kate Winslet гэрлэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Kate Winslet гэрлэхийг хүсч байна

Оскарын шагналт жүжигчин Kate Winslet долоон жил амьдарсан нөхөр Sam Mendes-ээс гэрлэлтээ цуцлуулсан нь ихээхэн хүнд туссан тухай ярьж байсан. Харин тэрбээр өнгөрсөн долдугаар сараас эхлэн Louis Dowler-тэй болзож эхэлснээр хайр татам инээмсэглэл нь эргэн ирсэн билээ.

Хосууд үргэлж хамтдаа явж, аз жаргалтай инээд дүүрэн хэвлэлийн хуудсуудыг чимсээр багагүй хугацаа өнгөрч байна. Тэдний найз Британийн “Grazia” сэтгүүлд “Тэд ирээдүйн амьдралынхаа тухай аль хэдийнэ төлөвлөчихсөн. Гэрлэж хүүхэдтэй болох, хаана амьдрахаа хүртэл. Тэд үнэхээр жаргалтай байгаа. Би Kate-ийг ийм сэтгэл хангалуун байхыг сүүлийн хэдэн жил хараагүй” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж