Шархаднаас мэндчилж байна. – Захидал нэг

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Шархаднаас мэндчилж байна. – Захидал нэг

Шархадны эмнэлгийн хурцын 2-р тасгийн шинэхэн өвчтөн ногоон Лорд
мэндчилж байна. Эмнэлэгтээ ирээд удаагүй учраас одоохондоо ганцхан шинэ
найзтай болсон. Тэр дандаа л таазнаас дүүжлэгдээд навч болж тоглох юм.
Намар боллоо гэхгүй бол унаж өгөхгүй хүн айлгаад байна аа. Энд дөрвөн
улирал дамнаж хэвтэж магадгүй тул хэдэн найзууддаа хувцас хунар захилаа.
Чи минь ухаантай шүү. Ийм алсын бодолтой бүсгүйг яагаад би урд нь
анзаарсангүйв дээ. Үнэхээр зургаан сар гарангийн дараа л дулаарчихна гэж
мэдээд усны плавка, сарьсан табочка хоёр авчирч өгөх юм. Эргэлтийн
танхимд цовоо цойлгон дуугаар тас тас инээхэд чинь сувилагч ирээд намайг
биш чамайг чирээд явчихад чинь ямар их айваа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж