Нэг өдөрт галын есөн дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Нэг өдөрт галын есөн дуудлага иржээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт галын дуудлага тасралтгүй ирэх болжээ. Өчигдөр  гэхэд л нийслэлийн хэмжээнд гал түймрийн есөн дуудлага ирүүлснээс ихэнх нь гэр, байшин шатсан хэрэг байсан аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Дунд нарангийн 10 дугаар гудамжинд таван ханатай гэр, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд 16х8 метрийн хэмжээтэй байшин, Чингэлтэй  дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 18 дугаар гудамжинд трансформатор, мөн дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богинын зусланд 10х5 метрийн хэмжээтэй зуны байшин  шатаж хажуу талын  6х5 хэмжээтэй байшин руу гал тархаж байсныг харъяа дүүргийн Аврах гал унтраах ангиуд тус тус унтраасан байна.

    Ер нь хүйтэн сэрүүний улиралд гал түймрийн дуудлага ихэсч, хүний амь нас эрсдэх тохиолдол ч гардаг. Тиймээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг нийт ард, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж