АНУ-ын батлан хамгаалахын компани Британий армийн танкыг үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын батлан хамгаалахын компани Британий армийн танкыг үйлдвэрлэнэ

Зураг: Британий арми “Scimitar” хөнгөн танкийг зэвсэглэлээсээ хасах гэж байна.  
АНУ-ын батлан хамгаалахын компани “General Dynamics” Их Британий армид хөнгөн, шинэлэг танк нийлүүлэх гэрээ байгуулахаар өрсөлдөөд өрсөлдөгч “BAE Systems” компаныг ялж 6 тэрбум ам.долларын гэрээ байгуулах эрх авлаа гэж “Би Би Си” агентлаг мэдээлээ. Энэ мэдээ “Newcastle”-д байрладаг “BAE Systems”-ийн үйлдвэрт цохилт болж байгаа ба гэрээ байгуулагдаагүйгээс болж 500 гаруй ажлын байр цөөрөх бололтой. Харин “General Dynamics” компаний үйлдвэрлэлтэй холбоотойгоор 200 ажлын байр шинээр бий болох болно.  Энэ бол дан ганц хамгийн сайн сонголт байгаагүй бас хамгийн эх оронч сонголт байх болно. Учир нь танкыг англид, англичууд өөрсдөө үйлдвэрлэх болно гэж “General Dynamics” мэдэгдсэн байна.
Шинэ танк нь одоо Британий армид байгаа “Scimitar” хөнгөн хуягтыг халж, цэргүүдийг нь илүү галын хүч, хуягаар хангах юм байна. Тендэрийн үр дүнг зарлах үедээ Британий Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Bob Ainsworth “хуучин техникээ солих нь манай Армийн тэргүүн зорилтын нэг болоод байгаа. Шинэ техникийн ихэнх хэсэг нь Их Британид хийгдэх учраас Их Британы зэвсэглэлээ үйлдвэрлэх чадвар буурна гэж үзэхгүй байна.” гэж мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж