Төрсөн өдрийн мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Өнөөдөр дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, “Дэлхийн цом”-ын гурван удаагийн аварга, самбо бөхийн өсвөр үеийн азийн болон дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Даваадоржийн Төмөрхүлэгийн төрсөн өдөр тохиож байна. Энэ хүүг Монголын жүдо бөхийн шинэ залуу үеийг төлөөлөн их спортод гарч ирж байгаа, ирээдүйд олимп, дэлхийн аварга болох шилдэг тамирчин хэмээн итгэж найддаг хүн олон.

Амжилтын шат өөд өгсөхийн хэрээр ард түмэн, спортын ертөнцөд танигдаж байдагчлан Даваадоржийн Төмөрхүлэг хэмээх залуу жүдоч сүүлийн хоёр жилийн хугацаанд олны анхаарлын төвд хүч түрэн орж ирсэн юм. Д.Төмөрхүлэг жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2008 оны аравдугаар сард мөнгөн медаль хүртсэн нь  Монголын жүдо бөхийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт байв. Монголын жүдочдоос Залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн анхдагч бөх болсон тэрбээр жилийн дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сард Францын Парис хотноо болсон залуучуудын дэлхийн аваргаас дахин мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн хэмжээний жүдоч болохоо ирээдүйн шилдэг жүдочдын дунд нотлоод ирсэн юм.
Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа дүү Д.Төмөрхүлэгтээ баярын мэнд хүргээд, тив, дэлхийн дэвжээнд алдраа цуурайтуулсан олон олон амжилтын эзэн байхыг ерөөе. Олимпийн аварга болоорой, Бороо. 

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж