Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тус хуралдааныг Шадар сайд М.Энхболд удирдаж байна. Учир нь Ерөнхий сайд С.Батболд Канад улсад ажлын айлчлал хийж буй бол Тэргүүн Шадар сайд Швейцари улсын Женев хотноо болж байгаа Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын 48 дугаар Ерөнхий чуулганы хүрээнд зохион байгуулагдаж байгаа уулзалтад оролцож буй юм.
Засгийн газрын хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн төслийн тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 10 гаруй асуудлыг авч хэлэлцэх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж