
Засгийн газрын хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн төслийн тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 10 гаруй асуудлыг авч хэлэлцэх юм.