Болгарын дээд лигийн "ЦСКА Софиа" -"Локомотив Мездра" багийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид үймээн гаргасны улмаас ЦСКА багийг 3 тоглолт "гэртээ" баг хүлээн авахгүй байх шийдвэрийг Болгарын хөлбөмбөгийн холбоо гаргажээ. "Локомотив"-ийн талбайд болсон уг тоглолтын үеэр талбайн эзэн багийн довтлогч Исмайл Иса тооны харьцааг 1:0 болгосоноор "ЦСКА"-гийн хөгжөөн дэмжигч гэгдэх 100 гаруй хүн талбайд гарч ирэн, үймээн үүсгэжээ. Тиймээс талбайн ерөнхий шүүгч уг тоглолтыг зогсоохоос өөр аргагүй болсон байна. Болгарын хөлбөмбөгийн эвлэлээс дээрхи үймээний хариуцлагыг "ЦСКА Софиа" багт тохож 15000 лев буюу ойролцоогоор 10416 ам.долларын торгууль ногдуулж, талбайдаа гурван тоглолт хийхгүй байх давхар шийтгэлтэй хүлээлгэжээ. "ЦСКА Софиа" баг Болгарын дээд лигт 18 тоглолт хийж, 38 оноогоор 2-р байрт бичигдсэн амжилттай яваа юм.
А.Анхбаяр, Score Studio