Justin Bieber-ын хүүхэлдэй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Justin Bieber-ын хүүхэлдэй худалдаанд гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өсвөр насныхныг байлдан дагуулаад буй залуу дуучин Justin Bieber-ын хүүхэлдэйг шинэ бараа бүтээгдэхүүнд зах зээлд гаргахыг дэмжигч Bravado болон The Bridge Direct, Inc комдани хамтран үйлдвэрлэхээр болжээ. Үйлдвэрлэгчдийн зүгээс өчигдөр энэхүү мэдээллийг албан ёсоор зарласан бөгөөд дуучны олонд танигдсан хамгийн алдартай стиль имижээр уг хүүхэлдэйн загварыг гаргасан аж.

    Дуучны шүтэн бишрэгчдэд энэхүү мэдээлэл үнэхээр том сюрприз болсон ба ирэх арванхоёрдугаар сард худалдаанд гарах уг хүүхэлдэйг олон хүмүүс урьдчилан захиалах хүсэлтээ гаргажээ.

    Уг хүүхэлдэй нь дуучны гарын үсэг бүхий хар савхин хүрэмтэй, ногоон юүдэнтэй цамц өмсөн гитар барин дуулж буй хэлбэртэй гэнэ.

    Мөн түүний
    бага
    насны дурсамж болон амжилтын гарааны тухай “First Step 2 Forever: My Story”
    нэртэй ном гарахаар болжээ. Уг номыг HarperCollins компани эрхлэн гаргаж байгаа
    ба энэхүү номонд олон сонирхолтой түүхүүд болон өмнө нь нийтлэгдэж байгаагүй
    дуучны зургууд багтсан тухай мэдээлжээ.

    Шинэ ном хэвлэгдэн гарах сургаар дуучны шүтэн
    бишрэгчид номыг урьдчилан захиалж эхлээд байгаа аж. Уг ном ирэх аравдугаар сард
    худалдаанд гарах ба 21,99 ам.долларын үнээр зарагдах гэнэ.

    Дашрамд сонирхуулахад, өнөгрсөн долдугаар сард алдартнуудын намтраар комик ном хийдэг “Bluewater Productions” Канадын
    залуу од Justin Bieber-ын намтараар комик ном гарган, хэвлүүлэхээр
    болсон тухайгаа зарласан.

    Уг номын зохиолыг бичсэн Tara Broeckel Ooten “Justin
    Bieber бол өсвөр насныхны хамгийн том шүтээн нь болоод байгаа гэхэд
    хилсдэхгүй. Тэр тун авьяаслаг дуучин. Түүнийг дэлхийн олон оронд таньдаг
    болсон. Анх дуучны гараагаа эхэлсэн нь ч сонирхолтой түүхтэй. Тиймээс
    энэхүү номын зохиолын бичих тун сонирхолтой байсан. Түүнийг амжилт
    одооныхоосоо улам илүү болж олон жил үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй
    байдаг” хэмээн ярьсан байна.

    32 хуудастай энэхүү сонирхолтой комик ном ирэх аравдугаар сараас худалдаанд гарч эхлэхээр болсон юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж