Lindsay Lohan албадан эмчилгээ хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan албадан эмчилгээ хийлгэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливуудын шоучин охин Lindsay Lohan ээлжит дуулианаа дэгдээгээд байгаа. Тэрбээр мансууруулах бодис болон алкоголийн шинжилгээгээ амжилтгүй өгснөөр гурван жил шоронд хоригдох ял сонссон. Харин жүжигчин бүсгүй их хэмжээний барьцаа төлөн батлан даалтанд гараад байгаа ба шоронд хоригдох ялыг албадан эмчилгээгээр солих хүсэлтэй байгаа аж.

    Дараагийн шүүх хурал ирэх аравдугаар сарын 22-нд болох ба уг шүүх хурлаар түүний өмгөөлөгч энэхүү хүсэлтийг нь шүүхэд уламламжлахаар төлөвлөөд байгаа аж.

    Энэхүү ял нь түүний шүүхээс сонсож буй тав дахь ял бөгөөд өмнө нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хар тамхи болон мансууруулах үйлчилгээ бүхий эм хэрэглэсэн гэсэн зүйл ангиудаар шүүхээс ял сонсож байсан юм.
    Түүний өмнөх шатны шүүх хурал
    өнгөрсөн долдугаар срад Лос-Анжелес хотноо болсон.
    Шүүх хурлыг даргалсан шүүгч Marsha Revel
    23 настай жүжигчин бүсгүйг тэнсэн харгалзах ял өгөн ялын хугацаанд
    долоо хоног тутам архи, согтууруулах ундаа болон мансууруулах
    үйлчилгээтэй эмийн сорил өгч байх шийдвэр гаргасан.
    Долдугаар
    сарын 7-нд түүний хэргийг дахин авч хэлэлцээд түүнд хорих ял болон албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гаргасан. Дараа нь хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргаад хэрвээ дахин
    зөрчил гаргалгүй, архи согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаж,
    өөрийгөө хянаж чадвал түүний тэнсэн харгалзах ялыг дуусгавар болгох
    магадлалтай аж.
    Даваа гаригийн өглөө эхэлсэн шүүх хуралд тэрбээр 10
    минут хоцорч ирсэн бөгөөд нилээдгүй бухимдсан царайтай, цагаан цамц, хар
    костюм өмссөн байжээ.
    Lindsay долоо хоног бүр сорил өгөх тухай
    шүүхийн шийдвэрийг ихэд дурамжхан хүлээж авсан ба удахгүй Техаст кино
    зураг авалтдаа орох тухайгаа хэлсэн байна. Түүний өмгөөлөгч Техаст уг
    сорилоо өгч байх санал гаргасан боловч шүүгч эрс эсэргүүцжээ.
    Шүүх хурлын дараа Lindsay Lohan
    өмгөөлөгчийн хамт гарч ирсэн ба шүүхийн гадаа цугларсан сэтгүүлчдэд ямар
    нэгэн яриа өгөхөөс эрс татгалзан, гэрэл зурагчдаас нүүрээ буруулан
    машиндаа суужээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж