Байнгын хороодын хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаантай

Хуваарь ёсоор өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас эхлэх аж. Тус хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүн, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар санал солилцох юм. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 11.30 цагаас хуралдаж, хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүн, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар санал солилцохоор болжээ. Тус байнгын хорооны хувьд Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлт, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Солонгыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай гэсэн хоёр ч томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх цаг хугацаа хуульд заасан хэмжээнээс хэтэрчихээд байгаа тул, энэ асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг байнгын хорооны дарга баримталж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж