“Тусгай салаа” дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа” дэлгэцнээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндэсний телевизээр “Хэцүү анги” нэртэй олон ангит кино гарч, үзэгчдийг байлдан дагуулсан. Харин тус телевизийн хоёр дахь бүтээл болох "Тусгай салаа" 60 ангит кино энэ даваа гаригаас гарч эхэллээ.

    Уг киноны зохиолыг “Хэцүү анги” киноны зохиолыг бичсэн зохиолч А.Амарсайхан бичсэн ба өнгөрсөн тавдугаар сарын 8-наас зураг авалтаа эхэлсэн аж. Зохиолч уг киноны зохиолоо бичихийн тулд 013 дугаар ангийн цэргийн хуаранд байлдагч нарын дунд амьдран, судалгаа хийж, зохиолын санаагаа олж авсан гэнэ. “Тусгай салаа” киноны ерөнхий найруулагчаар “Цэрэг эрс”, “Охидын салаа” зэрэг хэд хэдэн цэргийн реалити шоуг найруулсан МҮОНТВ-ийн найруулагч Ж.Батбаяр, зөвлөх найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч Будын Жаргал нар ажиллажээ.
    Харин ерөнхий редактороор “Хэцүү анги”-ийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, ерөнхий зураглаачаар Ж.Нямсүх, хөгжмийн зохиолчоор Б.Бат-Эрдэнэ нар ажилласан байна.

    Киноны гол дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, жүжигчин Г.Золбоот болоод залуу жүжигчид тоглож байгаа юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж