Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Улаанбаатарт хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр хүрч, зөөлөн шороон шуургатай, 18-20 хэм дулаан байна. Зүүн зүгийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.  Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрнэ.Баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр секундэд 16 метр хүрч шороон шуургатай. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Говийн бүсийн нутгаар 18-23 хэм бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж