Засгийн газрын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн төслийн тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус бүр авч хэлэлцэх аж. Мөн Эмчилгээний зардал гаргах тухай, Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан тухай, Буцалтгүй тусламж үзүүлэх тухай, Сангийн сайдын гадаад томилолтын тухай зэрэг нийт 10 гаруй асуудлыг авч хэлэлцэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж