
Хоёр тал Түншлэл, Хамтын ажиллагааны Хэлэлцээрийн хэлэлцээний явцын талаар харилцан санал, бодлоо хуваалцав. Уулзалтад Элчин сайд А.Баттөр, Брюссель дэх Элчин сайдын яамны болон Европын Комиссын холбогдох хэлтсийн ажилтнууд мөн байлцав. Талууд уг Хэлэлцээрийг байгуулж, улмаар хэрэгжүүлэх нэн их эрмэлзэлтэй байгааг уулзалтын үеэр харилцан илэрхийлж байв. Түүнчлэн Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдааны бэлтгэл ажил эрчимтэй явагдаж, амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэж байгаагаа талууд илэрхийллээ. Хамтарсан хорооны ээлжит хуралдаан ирэх сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсныг Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.