Эмэгтэйчүүдийн 5 тэнэг асуулт

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн 5 тэнэг асуулт

1.Чи юу бодоод байгаа юм бэ?
2. Чи надад хайртай юу?
3. Би тарган харагдаж байна уу?  
4.Тэр хүүхэн надаас хөөрхөн байна уу?
5. Хэрвээ би үхчихвэл чи яах вэ?
Хэрвээ дээрх асуултад үнэнээр нь хариулчихвал  асуудал үүсдэг учраас эрчүүд хариулахад хамгийн хэцүү асуултуудад оруулсан байна.  Таньд ийм зүйл тохиолдож байгаагүй  бол  бүсгүй чинь олон нийтийн газар явж байхдаа дээрх асуултыг хэзээ нэгэн цагт асууж магадгүй  тул хариултаа эртнээс бодож байгаарай.
1: Чи юу бодоод байгаа юм бэ?
Хамгийн тохиромжтой хариулт  бол мэдээж, “ Чам шиг бүсгүйтэй учирсан би ямар азтай эр вэ гэж бодож байлаа”
Ийм хариулт  таныг жинхэнэ бодлоо хэлэхээс чинь өмнө амжиж таныг аварч мэднэ.  Магадгүй таны  
a. Хөлбөмбөг
b. Нууц амраг
c. Чи ийм тарган байл уу
d. Ямар хөөрхөн хүүхэн бэ гэсэн бодлыг тэр мэдэхгүй өнгөрнө. Гэхдээ хамгийн шилдэг хариулт бол “ Хэрэв би ямар нэгэн юм бодож байсан бол чамд хэлэх л байсан”
2: Чи надад хайртай юу?
Хамгийн зөв хариулт бол “Тийм ээ. Хайрт минь”.  Харин
a.   Тиймээ. Хараал идмээр их  хайртай.
b.  Хайртай гэж хэлүүлэх чамд тийм сайхан байна уу?
c. Хайрыг чи юу гэж ойлгодгоос л шалтгаална.
d. Тийм чухал юм уу?
e. Хэн, би юу гэж гэвэл  энэ яриа та хоёрын сүүлчийн яриа болж ч магад.
3:  Би тарган харагдаж байна уу?
Түүний сонсохыг хүсч байгаа хариулт бол “ Мэдээж үгүй”
Харин
a. Юутай харьцуулаад  тэр вэ?
b. Тарган гэж хэлж чадахгүй ч, туранхай бол биш.
c. Жаахан жин нэмсэн ч улам л хөөрхөн харагдаж байна.
d. Чи үүнээс тарган байсан ш дээ гэвэл буруутаж мэднэ шүү.
4: Тэр хүүхэн надаас  хөөрхөн байна уу?
Ухаалаг хариулт бол мэдээж, “Үгүй, хонгор минь.” Гэхдээ хэрэв
a. Тэр хөөрхөн хүүхэн юм. Гэхдээ чи минь хамаагүй дээр
b. Тийм ч хөөрхөн биш л байна. Гэхдээ арай туранхай юм уу даа.
c. Чиний залуу байсан үеийг чинь яаж гүйцэх вэ дээ.
d. Хөөрхөн л хүүхэн юм гэвэл бүх зүйл буруугаар эргэж мэднэ шүү.
5: Хэрвээ би үхчихвэл чи яах вэ?
Өөрийнхөөрөө хариул.

Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж