“Цэвэр нүүрс-цэвэр эрчим хүч” уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

“Цэвэр нүүрс-цэвэр эрчим хүч” уулзалт болно

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засагч сэтгүүлчдийн клубээс ойрын хугацаанд хэд хэдэн чухал ууүлзалтыг зохион байгуулах ажээ. Үүний нэг нь “Цэвэр нүүрс-цэвэр эрчим хүч” сэдэвт уулзалт юм. Есдүгээр сарын 30-ны өдөр болох эл уулзалтад эрчим хүчний салбарынхан тэр дундаа нүүрс олборлогчдын төлөөлөл оролцох гэнэ. Харин аравдугаар сарын 1-ний өдөр “Сонгуулийн тогтолцоо ба программ хангамж” сэдэвт уулзалт зохион байгуулна. Мөн аравдугаар сарын 8-ны өдөр Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай сэтгүүлчдийг уулзуулахаар төлөвлөжээ. Эдийн засагч сэтгүүлчдийн клубын дараагийн зочин нь Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан төлөөлөгч С.Варнетт байх бөгөөд түүнтэй хийх уулзалт аравдугаар сарын 15-ны өдөр болох юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж