Л.Мандах ОХУ-д сурч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Л.Мандах ОХУ-д сурч байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хүү Мандах ОХУ-д суралцахаар явжээ. Тэрбээр өмнө нь “C1” телевизээс зохион байгуулсан “Оддын эрэлд-3” шоу нэвтрүүлэгт шилдэг дөрөвт үлдэж, “UBS” телевизийн “Universe Best Songs-2010” фестивальд амжилттай оролцож байсан. Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан Л.Мандах ОХУ-д дуулаачийн мэргэжлээр сурахаар явсан байна. Гэхдээ найз охинтой хамт явжээ. Унаган орос хэлтэй Л.Мандахын хувьд ОХУ-д урлагийн чиглэлээр суралцахаар явжээ.Тэрбээр өмнө өгсөн ярилцлагадаа “Аав бид хоёрын хоолой. өөр. Би яг аав шиг дуулахыг хүсдэггүй байх­гүй юу. Яагаад гэвэл тэр хүний дуу хүмүүст хүрчихсэн, тэгээд ч аав ганцхан өөрөө л тэгж дуулж чадна. Хэрвээ би “Харанга”-ын Лхаг­ваа­гийн хүү гээд л аав шигээ дуулаад гараад ирвэл хүмүүст муухай санагдана.Тиймээс аавынхаа нөлөөнд бус өөрөө Мандах гэдэг хувь хүн талаасаа сайн дуучин болохыг хүсдэг” хэмээн хэлж байсан юм.

    М.Анир

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж