Жэки Чан ням гаригт Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Жэки Чан ням гаригт Монголд ирнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тулаант, инээдмийн киногоороо дэлхийд танигдсан Хонг Конгийн алдарт жүжигчин Жэки
    Чан ирэх ням гаригт буюу ирэх аравдугаар сарын 3-нд Монголд ирэх аж. Тэрбээр Английн клончлолын эсрэг тэмцэгч Энэтхэгийн лам Ayyappan Pillai Madhavan Nair буюу Япончуудын нэрлэснээр Nair San гэх хүний тухай бодит амьдралаас сэдэвлэн “Nair San” нэртэй киноны зураг авалтын ажлаар ирж байгаа аж. Тус кинонд Энэтхэгийн Mohanlal гол дүрд тоглож байгаа бөгөөд алдарт жүжигчин Жэки Чан туслах дүрд тоглохоор болсон байна.

    Тэрбээр Монголын цөлийг давах гэж амь тэмцэн яваа Nair San-д тусладаг залуугийн дүрд тоглох аж. Иймд энэ хэсгийн зураг авалтыг Монголын цөлд хийхээр болжээ.


    М.Анир
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж