Аргал болон үртсээр түлш бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Аргал болон үртсээр түлш бүтээжээ

Монголчуудын уламжлалт хэрэглээний нэг нь аргал. Аргалыг хөдөө орон нутагт л түлшинд хэрэглэхээс хот газарт ашиглах нь ховор. Тэгвэл энэ орон зайг олж харсан газар бол “Атмор” компани ажээ. Тус компани аргалыг модны үртэстэй хольж шахмал түлш бүтээжээ. Энэхүү түлш нь хорголон хэлбэртэй бөгөөд илчлэгийн хувьд нүүрснээс 1,5 дахин, модноос хоёр дахин өндөр юм байна. Хэрэглээний хувьд нүүрснээс хоёр дахин бага байдаг онцлогтой. Атмор түлшийг ердийн зууханд түлэх боломжтой төдийгүй гэрээсээ гадуур яваа тохиолдолд ч галаар таслахгүй байх тусгай төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Энэ төхөөрөмж нь 200 мянган төгрөгийн үнэтэй аж. Үүнийг нэг жилийнхээ түлшний хэмнэлтээр авч тавиад хичнээн ч жил ашиглаж болно гэж тус комданийнхан хэлж байлаа. Атмор түлшний танилцуулга баруун дөврөн замын хажуу талд болж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж