“Амьтангүй, энэрэнгүй цирк”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

“Амьтангүй, энэрэнгүй цирк”-тэй боллоо

Дэлхийн амьтан хамгаалах нийгэмлэг буюу WSPA-ийн гишүүн байгууллага болох Монголын “Амьтны эрх хамгаалах сан” байгууллагаас Монголын үндэсний циркийн хамт олныг оны “Амьтанд ээлтэй хамт олон” өргөмжлөлөөр шагналаа. Дэлхий даяар 2010 оныг “Биологийн олон янзын байдлыг хамгаалах жил”-ээр зарласантай холбогдуулан “Амьтны эрх хамгаалах сан” нь  амьтан хамгаалах, тэднийг энэрэн хайрлах үзлийг өсвөр үе, хүмүүст төлөвшүүлэн, сурталчлах талаар олон ажлыг зохион байгуулсан байна. Энэхүү ажлын хүрээнд Монголын үндэсний циркийн удирдлагуудад хүсэлт тавин хамтран ажилласны үр дүнд тус циркийн хамт олон үзэгчдийг хөгжөөн зугааг нь гаргадаг байсан хөөрхий амьтдаа суллан тавьж Монголдоо төдийгүй Ази тивдээ анхны “Амьтангүй, энэрэнгүй цирк” болсон байна. Ингэснээрээ тус циркийн хамт олноос “Биологийн олон янз бүрийн байдлыг хамгаалах жил”-ийн хүрээнд барьж буй хамгийн том бэлэг төдийгүй амьд байгаль дахь амьтны өвөрмөц сонин ертөнцийн оршин тогтнох эрхийг хүндэтгэсэн буянтай үйлс хийлээ гэж амьтан хамгаалагчид үзжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж