Машерано ”Ливерпүүл”-тэй гэрээгээ сунгахад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Машерано ”Ливерпүүл”-тэй гэрээгээ сунгахад ойрхон байна

Супер сандэй буюу өнгөрөгч бүтэн сайнд 153 дахь удаагийн "Ливерпүүл"-  "Манчестер Юнайтед" багийн тулаанд Антонио Валенсиа  дээр алдаа гаргаж, багийнхаа ялагдалд хувь нэмэр оруулсан Хавиэр Машерано багтаа үлдэх магадлал өндөр байна. Энэ зун "Ливерпүүл"-тэй байгуулсан гэрээ нь дуусч байгаа аргентин, хагас хамгаалагчийг "Барселон" клуб авахаар хөөцөлдөж байгаа ч Бенитезийн хэлж байгаагаар 25 настай Машэрано энэ багтай үлдэх бололтой. "Ливерпүү"-лийн дасгалжуулагч МанЮ-ийн эсрэг тоглолтын дараа хэлэхдээ “Машерано шиг сайн тоглогч, манай багт маш их хэрэгтэй. Тэр манай багийн гол тоглогчдын нэг. Машеранотой би гэрээгээ сунгах талаар ярилцаж ойлголцолд хүрсэн” гэсэн байна. Тэгэхээр уналтад ороод байгаа улаанууд ямар ч байсан шилдэг төвийн хагас хамгаалагчаа "Барса"-д алдахгүй нь бололтой.

А.Анхбаяр, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж