АНУ-ын Андрюгийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэргээр дүүргэсэн, “Рафлес” олон улсын институтын хөтөлбөрийн захирал Reno Ng “Innovation and entrepreneurship”, “How to write a busainess plan” сэдэвт семинарыг идэвхи санаачлагатай, хүсэл тэмүүлэлтэй хэн бүхэнд нээлттэйгээр унших ба илтгэлийг энэ долоо хоногийн лхагва, бямба гаригт буюу 2010 оны 3 сарын 24-ний өдрийн 18 цагт, мөн 3-р сарын 27-ны өдрийн 11 цагт өөрийн байранд илтгэх тул та бүхэн яараарай.
“Рафлес” Олон Улсын институт нь “Рафлес” боловсролын корпорацийн харьяанд багтдаг сургууль бөгөөд Азийн бүс нутаг дахь тэргүүний боловсролын байгууллага юм. Бид 10 гаруй оронд 32 сургуультай ба 50.000 орчим оюутантай. “Рафлес” Олон Улсын Институт нь Монгол, Хятад, Сингапур, Малайз, Хонг Конг, Вьетнам, Шинэ Зеланд, Тайланд, Энэтхэг, Австрали зэрэг улсуудад салбар сургуультай бөгөөд “Рафлес” Олон Улсын Институт нь 2005 онд байгуулагдсан, Монголд Австралийн бакалаврын зэрэг олгож байгаа анхны сургууль юм.
Та тус институтын талаар болон бусад холбогдох сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Рафлес” Институтын байранд хүрэлцэн ирж, боловсролын зөвлөхүүдтэй уулзаж болно.
Манай хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тээвэрчний гудамж, Улаанбаатар хот
Монгол улс 211238
Вэбсайт: : www.raffles.mn
E-mail: programme@raffles-institute.edu.mn
УТАС: 323663