
Нэг. Хоёр өөр орчинд өсч хүмүүжсэн хүмүүст зан чанар, дадал зуршлын ялгаа бий. Үүнд хүлээцтэй хандах тэвчээр дутагддаг.
Хоёр. Мөнгө санхүү, ахуйн зэрэг олон асуудалд хариуцлагатай хандаж чаддаггүй. Энэ нь хуримтлагдсаар сүүлдээ зөрчил, үл ойлголцол үүсгэдэг.
Гурав. Гэр бүлийн асуудлаа ойрын, хэтийн гэх мэтээр төлөвлөж сураагүйгээс зөрчил үүсдэг.
Дөрөв. Хэн нэгэн нь гэр бүлдээ илүү эрх мэдэлтэй болох гэж зүтгэснээс зөрчил үүсдэг.
Тав. Бие биенийхээ алдаа дутагдлыг хэлж өгч ойлгуулах, засч залруулах гэхээс илүү өөрийн санаснаар байлгах гэснээс зөрчил үүсдэг.
Зургаа. Бие биенийхээ алдаа дутагдлыг нь уучилж чаддаггүй.
Долоо. Аливаа гэр бүл хэрүүл маргаанаас хол байж чадвал гэр бүлд халуун дулаан уур амьсал бий болдог гэдгийг бүү мартаарай.
Хань сониноос