
Монголын эртний нийслэл Хархорин хотод археологийн хамтарсан малтлага амжилтай явагдаж буйд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлээд эл төсөл нь 13 дугаар зууны үеийн Монголын түүхийг тодруулах, судлахад чухал ач холбогдолтой бөгөөд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот тэр үеийн дэлхийн томоохон худалдаа, арилжааны төв байсны хувьд энэ нь дэлхий нийтийн түүхэнд чухал судалгаа болохыг тэмдэглэв. Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “Хархорин төсөл нь өргөжин тэлж, эртний нүүдэлчдийн өлгий нутаг Орхоны хөндийг хамарсан томоохон хэмжээний судалгааны ажил болж буй юм байна. Цаашид төслийг эцсийн үр дүнг гартал урт хугацаанд үргэлжлүүлэхийг дэмжиж байна” гэж хэллээ. Гэхдээ Ерөнхийлөгч энэ таамаглалуудаа баталгаажуулах малталтын асуудлыг ард нийтээр нээлттэй хэлэлцүүлж шийдэх нь зүйтэй гэдгийг онцлон анхааруулав.