Хорин жилийн дараа Хятад бүхнээр тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хорин жилийн дараа Хятад бүхнээр тэргүүлнэ

Даяарчлалын хөрөнгө оруулагчид хорин жилийн дараа Хятад бүхий л салбараар дэлхийд тэргүүлж эхэлнэ гэж үзэж байна. Энд гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын асар том урсгал тус нэмрээ оруулна.

Гэхдээ зарим шинжээчид Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь зарим өрсөлдөгч орнуудынх нь эдийн засгийн зарим секторыг унагана гэж дүгнэж байна. Хятадын ирээдүйд хамгийн тааламжтайгаар Европын хөрөнгө оруулагч нар хандаж байгаа ба тэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна.

Харин АНУ-д тийм өөдрөг үзэлтнүүд цөөн. Тэд Хятадын эдийн засгийг нефть ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсгөж байна гэж үздэг.

Сануулахад 2009 оны  дүнгээр Хятад бусад орны эдийн засагт хийсэн шууд хөрөнгө оруулалтаар дэлхийд тавдугаарт гарч ирэв. Хятадын хөрөнгө оруулалт 56,53 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн оны сүүлч гэхэд Хятадын 12 мянган хөрөнгө оруулагчид 177 оронд 13000 үйлдвэр байгуулжээ. Тэдэнд нийтдээ 245,75 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан байлаа. Үйлдвэрүүдийн хөрөнгө нь нэг триллион ам.доллартай тэнцэв.

Мөн Хятадад оруулж байгаа хөрөнгө оруулалт ч  өсч байна. Энэ жилийн урьдчилсан тооцоогоор хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум ам.доллар болно. Гадаадын хөрөнгийн оролцоотой 14459 үйлдвэр шинээр баригдсан байна. Тэр нь өмнөх 2009 оныхоос 17,9 хувиар их байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж