Хойд Кавказад лалын дайчдын лидерийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хойд Кавказад лалын дайчдын лидерийг барьжээ

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Ингушетид  үйл ажиллагаа явуулдаг хууль бус "Имарат Кавказ" зэвсэгт бүлэглэлийн удирдагч Исса Хашагульговыг баривчилсан тухай аюулгүйн албаны олон нийттэй харилцах төвөөс мэдээлжээ.

"Хашагульгов нь хууль бус зэвсэгт бүлэглэлийг удирдаж, зэвсгийн хууль бус наймаа явуулсан хэргийн буруутан болж байна”. Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард "Имарат Кавказ"-ын цэргийн амир гэх Али Тазиевыг (Магас) баривчилсан байв. Тазиев ба Хашагульгов хоёрын хэрэг одоо мөрдөн байцаалтад байгаа ажээ.

Тазиев өмнө нь Назранийн зэвсэгт халдлагыг зохион байгуулан оролцсон мөн Ингушетийн ерөнхийлөгчийн амь насанд халдсан зэрэг олон хэрэгт ял сонсоод байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж