
"Хашагульгов нь хууль бус зэвсэгт бүлэглэлийг удирдаж, зэвсгийн хууль бус наймаа явуулсан хэргийн буруутан болж байна”. Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард "Имарат Кавказ"-ын цэргийн амир гэх Али Тазиевыг (Магас) баривчилсан байв. Тазиев ба Хашагульгов хоёрын хэрэг одоо мөрдөн байцаалтад байгаа ажээ.
Тазиев өмнө нь Назранийн зэвсэгт халдлагыг зохион байгуулан оролцсон мөн Ингушетийн ерөнхийлөгчийн амь насанд халдсан зэрэг олон хэрэгт ял сонсоод байгаа юм.