Хуурамч эмийг эргэлтээс гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хуурамч эмийг эргэлтээс гаргаж байна

Орост Интерполын  хүчээр хуурамч эм тариаг аюулгүй болгон хурааж устгах өргөн цар хүрээтэй ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн том спортын дэргэд мөнгө хийж байгаа гэмт хэргийн бүлгүүдтэй олон улсын цагдаагийнхан тэмцэх юм. Энэ тухай Оросын Дотоод хэргийн яамны дэргэдэх Интерполын үндэсний товчооны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Хошууч генерал Лоханин мэдэгдэхдээ одоо хуурамч эмийн нийлүүлэлтийн сувгуудыг тодруулан илчилэх ажиллагаа хийгдэж байна. Интернэтээс хуурамч эм худалдах 1200 сайтыг илрүүлээд тэр эмүүдийг хурааж байна гэж тэр хэлэв. Энэ ажиллагаа дэлхийн 25 онд хийгдсэн ба одоо Орост эхэлж байна.

Энэ хэсгийн хамгийн аюултай нь янз бүрийн төрлийн антибиотикүүд, жирэмслэлтээс хамгаалах эм, турах эм зэргийг хуурамчаар хийн зарж байгаа явдал болж байна хэмээн Тимур Лоханин онцолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж