ОУОХ-ноос зохион байгуулдаг дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх дээд курст Монголын ширээний теннисний холбооны дасгалжуулагч С.Галбадрах суралцахаар боллоо. Тэрээр гурван сарын хугацаанд Унгарын Будапешт хотын Семмелвайсын их сургуульд суралцаж, ширээний теннисний дасгалжуулагчын мэргэжлээр онол дадлагын хичээлийг үзэх юм байна. Өнөөдөр түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзан, аян замд нь үдэн гаргаж, амжилт хүслээ. "МҮОХ нь ОУОХ-той нягт хамтран ажиллаж, спортын төрөл бүр дээр багш дасгалжуулагч бэлтгэх дээд курст өөрийн орны багш дасгалжуулагч нараа явуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн нэг нь энэхүү илгээлт юм" гэж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлсэн юм.
Б.Батсайхан, Score Studio
Б.Батсайхан, Score Studio