Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Эдди Карри гэмтжээ

Нью-Йорк Никс багийн төвийн тоглогч Эдди Карри өнгөрсөн долоо хоногт бэлтгэлийхээ үеэр баруун өвдөгнийхөө шөрмөсийг тасалжээ. Ингэснээр Карри гуравдахь улиралдаа дараалан багийнхантайгаа хамт улиралын өмнөх бэлтгэл хийхгүй болсон байна. Өмнө нь дандаа яг энэ гэмтлээ сэдрээсээр байсан тэрээр хамгийн багадаа 4-6 долоо хоног талбай дээр гарах боломжгүй болоод байгаа юм байна. Энэ талаар багийн ерөнхий дасгалжуулагч Майк Д’Антони өнгөрсөн даваа гаригт  хэлэхдээ “Би Карригийн гэмтэлийг үзэн ядаж байна. Тэр байнга бэртлээс болж өөрийн багтай бэлтгэл хийж чаддагггүй” хэмээсэн байна. Эдди Карригийн хувьд өнгөрсөн хоёр улиралд ердөө арван тоглолтонд  л оролцож байсан байх юм. Тэгэхээр өндөр хэмжээний цалин авдаг, бэртэл гэмтлээс салдагггүй Эдди Карриг Нью-Йорк Никс явуулах сонирхолтой байгаа бололтой. Довтолгооны  хувь өндөртөй ч Майк Д’Антонигийн тоглолтын арга барилд нийцэхгүй удаан хөдөлгөөнтөй, дээрээс нь өндөр цалинтай  Карриг авах өөр баг байхгүй байгаа юм. Ингэхлээр Эдди Карри Нью-Йорк Никс багийн шүдний өвчин болж хувирхад хүрээд байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж