Mark Zuckerberg-ийн комик ном гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Mark Zuckerberg-ийн комик ном гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Forbes сэтгүүлээс гаргасан тэрбумтнуудын жагсаалтад хамгийн залуу тэрбумтан хэмээн нэрлэгдэж, 6,9 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 35 дугаар байрт жагссан facebook сайтыг санаачлагч Mark Zuckerberg олонд алдаршаад байна.

    26 насандаа тэрбумтан болсон энэ залуугийн бизнесийн гараагаа хэрхэн эхэлсэн болон Facebook сайтын тухай алдартнуудын тухай комик ном эрхлэн гаргадаг Bluewater компани комик ном гаргахаар болжээ. Энэхүү номонд Mark Zuckerberg-ийн хүүхэд наснаас эхлээд өнөөдрийг хүртэлх бүх амьдралын тусгасан ба "Mark Zuckerberg; the Creator of Facebook" хэмээн нэрлээд байгаа аж.

    “Тэр бол шинийг эрэлхийлж, өөртөө том зорилго тавин түүндээ хүрч чадсан гайхалтай залуу. Түүн шиг ахлах сургуульдаа сурч байхдаа томоохон бизнест хүч сорихоор шийдэх зоригтой хүн тун ховор. Байлаа гэхэд түүн шиг амжилтад хүрч чадах нь бүр ч цөөхөн. Тиймээс түүний түүх хүн бүрийн сонирхлыг татах нь гарцаагүй” хэмээн уг номын зохиогчоор ажилласан Jerome Maida ярьсан байна. Энэхүү ном ирэх арванхоёрдугаар сард худалдаанд гарах аж.

    Уг хэвлэлийн компани өмнө нь Justin Bieber, David Beckham, Lady Gaga болон Taylor Swift зэрэг алдартнуудын комик номыг гаргаж байсан юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж