Нүцгэн эмэгтэй хамгийн хүчтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Нүцгэн эмэгтэй хамгийн хүчтэй

Эмэгтэйчүүд үргэлж бусдын хараанд байхыг хүсдэг.  Хэрэв тэд парламентад суухыг хүсвэл төмөр хатагтай шиг хувцаслан, даруу загнаж, ажилчин  ангийн эрх ашгийг хамгаалагч болдог.  Харин орчин үеийн эмэгтэйчүүд олны анхаарлыг татахын тулд ямар ч хувцас өмсөх хэрэггүй гэдгийг ойлгожээ.  Тэд хөхөөрөө бүхнийг  байлдан дагуулдаг болж.  
Украйн бол улс төрийн секс хувьсгалын эх орон гэж болно. 2008 оны зургаан сард Femen хөдөлгөөний  хэсэг халуун цуст украйн эмэгтэйчүүд Киев хотын төвд цугларан тайчиж, усан оргилуурын усыг  цацаргаж эхэлсэн билээ. Тэд Киевийн  их сургуулийн дотуур байрны усыг хотын захиргаанас хаах болсныг эсэргүүцэн дээрх үйл явдлыг зохион байгуулсан юм.
Femen-ы дараагын цохилт  бүр ч  цочирдмоор байлаа.  Эмэгтэйчүүд олон нийтийн  газруудад  биеэ үнэлэгч шиг хувцаслан гарч ирцгээсэн байна.  Тэд хөхөө ил гарган Жи цэг дээрээ ам долларын тэмдэгттэй адилхан  зураг барьсан байжээ.  Тэдгээр эмэгтэйчүүд сексийн хамтрагч хайн  Украйнд ирдэг гадаадынхныг эсэргүүцэн “Украйн бол биеэ үнэлэгчдийн газар биш”  гэцгээж байсан юм.
Femen хөдөлгөөн хоёр жилийн өмнө  бий болсон бөгөөд гишүүд нь одоо ч нүцгэн бие хамгаас хүчтэй гэдэгт итгэдэг юм.  Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн уг үйлдлээрээ  Европ, Америкын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж чадсан билээ.  Орост ч үүнтэй адил хөдөлгөөн болж байгаагүй боловч өнгөрөгч зун Санкт Петрбург хотод эмэгтэйчүүдийн олон нийтийн хөдөлгөөн анх удаа болсон байна.
Тэдгээр секси бүсгүйчүүд үерээс хэрхэн өөрсдийгөө аврахад сургамж болгох үүднээс  уг хөдөлгөөнийг санаачилсан юм.  Хотын захиргаа үерийн хамгаалалтгүй олон барилгад зөвшөөрөл олгосныг тэд олж мэдсэн байжээ.  Бүсгүйчүүд хотын гудамжинд   усны хувцас, хийлдэг  хүрэм, малгай, сэлүүр барин гарч жагссан аж.  
Дараа нь тэд Малая садовая гудамжинд  усан буугаар бие биенээ шүршиж гарчээ. Тэр үед Орост тэсэхүйеэ барх халуун болж байсан  билээ.  
Өнгөрсөн зуунуудад эмэгтэй хүн даруу төлөв, эелдэг найрсгийн бэлгэдэл болж байсан бол орчин үеийн  эмэгтэйчүүд өөрсдийгөө  эрчүүдээс дутуугүй  хүчтэй гэдгээ илэрхийлдэг болжээ  Түүнчлэн даруухан, намуухан бүсгүй хэний ч анхаарлыг татахаа больсон аж.  Нүцгэн эмэгтэй хүнийг ичгүүр шившиг гэж  үздэг хандлага өөрчлөгдөж,  нүцгэлэлт эсэргүүцлийн арга болсон байна.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж