
Хүүхдэд гэрэл, компьютер, зурагт бүгд цахилгаанаар ажилладаг гэдгийг тайлбарлаж бай. Харин цахилгаан бол хэзээ нэгэн цагт дуусах нөөц. Нью Йоркын нэгэн эмэгтэй гурван настай хүүдээ өрөөнөөсөө гарах бүрдээ гэрэл, зурагтаа унтрааж байхыг сануулдаг байжээ. Харин хүү цэцэрлэгтээ очоод бусаддаа “ Гэрлээ унтраа” гэж хэлдэг болсон гэнэ.
DVD тоглуулагч зэрэг зарим цахилгаан хэрэгсэл унтраалттай байсан нь цахилгаан хэрэглэдэг тул зөвхөн салгасан үед бүрэн унтарна гэдгийг хүүхдэд ойлгуул.
Эхний алхмууд
Эрчим хүчээ хэмнэж, эх дэлхийгээ ногоон, цэвэрхэн байлгахын тулд том хүн төдийгүй хүүхэд ч маш их зүйл хийж чадна. Таны хүүхэд:
* Шүдээ зайлахаас бусад үед цоргоо хааж байх
* Машинаар явахын оронд явган алхаж, дугуй унаж, эсвэл автобусаар явах
* Шүршүүрт орохдоо усаа бага гоожуулах
* Хувцасаа хатаагчинд хийхийн оронд наранд дэлгэж хатаах
* Гялгар уут хэрэглэхийн оронд уут тор хэрэглэж байх
Өчүүхэн мэт санагдаж болох дээрх зүйлсийг хийснээр байгаль орчныг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулна гэдгийг хүүдээ, охиндоо ойлгуулаарай.