Ажлын хэсэг хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг хуралдсангүй

Өнөөдөр Төрийн ордонд  хоёр Байнгын хорооны ажлын хэсэг хуралдахаар зарлагдсанаас үдээс өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан хуралдаж  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт, явц байдлын талаар мэдээлэл сонсжээ.

Харин үдээс хойш 14.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан хуралдах байсан боловч хурлын ирц хүрэхгүй байсаар хуралдааныг хойшлуулахаар боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажил ямар шатанд яваа талаар хэлэлцэх байсан юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж