Ардчиллынхан 800 ахмадыг баярлуулна | News.MN

Ардчиллынхан 800 ахмадыг баярлуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Ардчиллынхан 800 ахмадыг баярлуулна

Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас нөгөөдөр ахмадуудаа хүлээж авахаар болжээ. Тэд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан, нөгөө талаар ахмадын баярын өдрийг хүндэтгэн  ардчиллын үйл хэргийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан 800 ахмадыг хүлээн авч уулзан,  санаа оноог нь сонсохоос гадна ахмадууддаа зориулсан урлагийн тоглолт үзүүлэхээр бэлтгээд байгаа аж.  Тус нам өнгөрсөн жилийн ахмадын баяраар Төрийн ордонд 800 ахмадыг хүлээж авсан бөгөөд энэ жил уламжлал ёсоор мөн тооны ахмадыг хүлээж авахаар төлөвлөжээ. Харин энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээгээ  Үйлдвэрчний соёлын төв ордонд зохион байгуулахаар болсон байна. Хэдийгээр ахмадын баярын өдөр намын дарга байхгүй , гадаадад томилолтоор яваа ч Ерөнхий нарийн бичгийн дарга ажилдаа орсоноор ардчиллын үйл хэргийн төлөө ажил үйлс амь амьдралаа даатгасан ахмадуудаа уламжлал ёсоор хүлээн авахаар болсон нь энэ аж.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-09-28 202.170.67.217

Сайн байцгаана уу Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall
Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж