Утаагүй такси Улаанбаатарт үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Утаагүй такси Улаанбаатарт үйлчилнэ

Сүүлийн үеийн хийн түлшний тоноглол бүхий шинэхэн таксинууд удахгүй Улаанбаатарчуудад үйлчилж эхэлнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Улаанбаатар такси транс” компани эхний ээлжинд энэ оны сүүлээр 1200 автомашиныг таксины үйлчилгээнд гаргах юм. Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг БНСУ-ын Хюндай корпорацид үйлдвэрлэсэн, Элантра маркийн 2010 оны шинэ загварын 400 автомашиныг 12 дугаар сард, ирэх оны нэгдүгээр сард 400, мөн 5,6 дугаар сард үлдсэн 400-г оруулж ирэх юм. Эдгээр таксины онцлог нь хийн түлш, бензин хосолмол хэлбэрээр ажилладаг агаад хийн баллон нь багажинд зай эзлээд байхгүй запас дугуйны оронд байршуулах боломжтой, баруунд хэрэглэгдэж буй сүүлийн үеийн тоноглол бүхий автомашин байх талаар тус корпорацийн төлөөлөгч өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ танилцуулсан байна. Хьюндай автомашины үйлдвэр байгальд ээлтэй хөтөлбөрт оролцох болсонд талархалтай байгаагаа хотын дарга илэрхийлээд энэхүү ажил нь хотын утааг багасгах, машины үнэ буурах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж