
Азийн эрчимтэй хөгжиж буй улсуудын нэг болох Вьетнам улс ирэх сарын 10-нд нийслэл Ханой хотынхоо 1000 жилийн ойг тэмдэглэнэ. Тус улсаас манай улсад суугаа Элчин сайдаас нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгтэд Ханой хотын хурлын даргын ойн арга хэмжээнд оролцох урилгыг гардууллаа. Олон жилийн найрамдалт харилцаатай хотуудын хувьд цаашид аж ахуйн нэгжүүдийг ойртуулж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, ялангуяа аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломж байгааг хотын хурлын дарга онцлон тэмдэглээд хоёр улсын төдийгүй хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргана гэж итгэж буйгээ илэрхийлсэн байна.