Москва хотын захирагчийг халжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Москва хотын захирагчийг халжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсын нийслэл Москва хотын захирагч  Юрий Лужковыг үүрэгт ажлаас нь халсан гэдгийг өнөөдөр албан ёсоор зарласан байна. Түүнийг халах болсон тухай тушаалд “ОХУ-ын ерөнхийлөгчийн итгэлийг” алдсан шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байна гэж дурдсан байжээ. Өдгөө 74 настай Москва хотын мэр сүүлийн үед Кремль дэх удирдлагын зүгээс хатуухан шүүмжлэлтэй тулгараад байсан юм. Ю.Лужков 1992 оноос хойш Москва хотын захирагчаар ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн үед түүний талаар болон түүний тэрбумтан эхнэр Елена Батурина нарын талаар таагүй мэдээллүүд ихээр цацагдаж болжээ. Тэднийг авилгын хэрэгт холбож байсны зэрэгцээ Лужковыг Москвагийн автозамын асуудлыг олигтой шийдээгүй, мөн түүхт олон хөшөө дурсгалыг устгаж сүйтгэсэн гэж шүүмжилж байсан байна. Ю.Лужков нь одоогийн эрх баригч Единая Россия намын нэр хүнд бүхий улс төрч бөгөөд тэрээр өчигдөр Австри улсаас амарч ирснийхээ дараа сайн дураараа албан тушаалаа өгөхгүй гэж мэдэгдэж байсан байна. Түүнийг одоогийн ерөнхийлөгч Д.Медведевтэй санал зөрөлдсөнөөс болж энэ бүх асуудал үүссэн гэж эх сурвалжууд бас мэдээлж байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж