“Ерөнхийлөгчийн цом”-ыг аль баг хүртэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Ерөнхийлөгчийн цом”-ыг аль баг хүртэх вэ?

Америкийн үндэсний хоккейн лигийн улирлын тоглолтуудыг хамгийн өндөр оноотой дуусгасан баг хүртдэг дээрх шагналыг 1986 оноос хойш одоог хүртэл олгосоор байгаа. Нэг ёсондоо улирлын 82 тоглолтоос хамгийн өндөр оноотой  нь плэйоффт шалгарч, лигээ тэргүүлсэн баг "Ерөнхийлөгчийн цом"-ыг хүртэхээс гадна 350 мянган ам.долларын эзэн болдог уламжлал тогтоод 24 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. 1937-1968 оныг хүртэл олгогддог байсан Уэлсийн Хунтайжийн цомын оронд бий болсон энэ шагнал өнгөрсөн жил 117 оноотой улирлыг дуусгасан Өрнөд бүсийн "Сан Хосе Шаркс" багт очсон. Энэ жил харин Дорнод бүсээс энэхүү цомыг хүртэх магадлал өндөртэй байна. Тэр тусмаа 72 тоглолтын дараагаар лигийг 106 оноотой тэргүүлж байгаа нийслэл хотын баг "Вашингтон Капиталс"-т боломж их байгаа.

Үндэсний хоккейн лигийн мэргэн буучдын жагсаалтыг оноо болон оруулсан гоолоороо тэргүүлж байгаа Александр Овечкин үлдсэн 10 тоглолтдоо дээрх амжилтыг хадгалж чадвал багийнхаа түүхэнд дэх анхны “Ерөнхийлөгчийн цом”-г авчрах болно. Хэрэв өндөр оноогоор дууссан 2 багийн оноо тэнцсэн тохиолдолд аль илүү хожилтой нь дээрх цомыг хүртэх дүрэмтэй юм.

Б.Ялалт, Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж