Иорданы хатан хаан Нью-Йоркийн эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Иорданы хатан хаан Нью-Йоркийн эмнэлэгт хэвтжээ


Иорданийн хатан хаан Рания

Өөрийн нөхөр Иорданы ван II Абдаллаг АНУ-д айлчилж байхад нь дагалдан явсан хатан хаан Рания даваа гаригийн өглөө Нью-Йоркийн эмнэлэгт  зүрх нь өвдөөд хүргэгдэн ирсэн байлаа.

Сарын өмнө 40 насаа тэмдэглэсэн Рания эмчилгээ хийлгэсний дараа биеийн байдал нь сайн байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож байгаа нөхрийнхөө хамт буцаж ирнэ гэж вангийн захиргааны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Хатан хаан Рания Кувейтад палестины арабын гэр бүлд төрсөн ба Каирын Америкийн их сургуулийн менежментын зэрэгтэй Рания 1993 онд Абдалла вангийн эхнэр болоод түүний дөрвөн хүүхдийг төрүүлжээ. Өдгөө тэрээр дэлхийн хамгийн залуу хатан хаан юм. Рания буяны болон байгаль орчны хамгаалалт, эрүүл мэндийн салбарын асуудлаар идэвхтэй ажилладаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж