Хэвлэлийн огцруулсан Лужков ажилдаа оров | News.MN

Хэвлэлийн огцруулсан Лужков ажилдаа оров

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн огцруулсан Лужков ажилдаа оров


Элдэв яриа гарч байсан ч өнгөрсөн даваа гаригт Москва хотын дарга Юрий Лужков Австрид очиж амран эргэж ирээд ажилдаа оржээ. Тэрээр өөрийн хүсэлтээр огцрохгүй гэдгээ мэдэгдсэн байлаа.

Оросын нийслэлийн засаг даргын амралтын өмнөхөн олон хэвлэлээр Лужковыг амраад ирэхэд нь огцоруулна гэсэн дуулиан гарч байсан юм. Өмнө нь Оросын төрийн мэдлийн олон сувгаар Москвагийн мэрийг шүүмжилсэн материал зэрэгцэн гарч тэр дуулианыг нь баталж байлаа.

Нийслэлийн засаг дарга огцрохгүй гэдгийг захиргааны төлөөлөгчийн ирэх сард Лужковын хийх ажлыг танилцуулснаас харж болно. Ойрын үед тэрээр Герман, Вьетнам ба Казахстанд айлчлах гэнэ. Вьетнамд Лужков аравдугаар сарын 7-10-ны хооронд айлчлах бөгөөд тэр үеэр нь түүнийг огцруулахаар шахаж магадгүй хэмээн "Ведомости" сонин бичжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Áàò 2010-09-28 182.160.57.237

Ìàôèéí çàãàëìàéëñàí ýöýã

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж