Эхнэрээ хүүхдийн хамт хөнөөгөөд амиа егүүтгэв

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Эхнэрээ хүүхдийн хамт хөнөөгөөд амиа егүүтгэв


АНУ-ын Флорида мужийн цагдаа нар Ривьер-Бич хотын нэгэн байшинд буун дуу гарлаа гэсэн дуудлагаар очоод аймшигтай  зураглалыг олж харсан байв. Эхнэрээ 10-15 настай дөрвөн хүүхдийн хамт хөнөөсөн эцэг нь цагдаа ирэхээс өмнөхөн амиа егүүтгэсэн байжээ.

Энэ тухай орон нутгийн The Palm Beach Post News сонинд бичсэн байв. Нэг хүүхэд нь шархадсан эмнэлэгт хэвтэж байгаа боловч түүний биеийн байдлын талаар эмч нар мэдээлэл өгсөнгүй. Тэдний гэртээ байгаагүй хоёр хүүхэд амьд үлдсэн байжээ. Уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ба мэдээлэл нь тодруулагдах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж