
Ерөнхийлөгч асан одоо ерөнхий сайд Владимир Путин өөрийн эхнэр Людмилагаас бүрмөсөн салах арга олоод залуу нууц амрагтайгаа амьдрахаар Людмилаг Псков мужийн нэгэн эртний сүмд илгээжээ.
Энэ мэдээллийг хэдэн хоногийн турш Оросын блогерууд уралдан дэвэргэж байна. Үсээ авахуулан санваартан болж, Спасо-Елизаровскийн хийдэд суухыг Путин эхнэртээ итгүүлж чадсан гэж блоггерүүд итгэжээ. Ийм маягаар Путин эхнэрээсээ салаад шинэ амьдралаа уран сайхны гимнастикийн дэлхийн аварга Алина Кабаеватай эхлүүлэх боломжийг авлаа гэж тэд бичсэн байлаа.
Дээрх хийдийн тэргүүн гэлэнмааг нас барсны дараа хийдийг засварлан шинэчлэхэд Путин нэлээд мөнгийг улсын сан хөмрөгөөс гаргаад “хуучин” эхнэртээ түүнийг бэлтгэж чадсан хэмээн блоггерүүд үзжээ.
Оросын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.