L’Oreal шинэ нүүр царайтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

L’Oreal шинэ нүүр царайтай боллоо

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг L"Oreal жүжигчин Julianna Margulies-ыг зар сурталчилгааны нүүр царайгаараа сонгожээ. Тэрбээр рекламны зураг авалтаа хийлгэж эхлээд байгаа ба түүний тоглосон рекламууд ирэх оноос цацагдаж эхлэх аж.
“Би баялаг түүхтэй, бүсгүйчүүдийн нэр төрийн баталгаа болж ирсэн энэ брэндийг төлөөлөх болсондоо баяртай байна” хэмээн жүжигчин бүсгүй ярьжээ. Тэрбээр The Good Wife нэртэй киногоор нэрд гарсан ба Алтан бөмбөрцөг шагналыг хүртэж байсан юм.
Харин компанийн хэвлэлийн төлөөлөгч “Julianna төрөлхийн натурал гоо үзэсгэлэнтэй. Энэ нь түүнийг сонгох гол шалтгаан болсон” хэмээн мэдээлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж