
Дорноговь аймагт “Шинэ Дорноговь” хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамирын талаар авах арга хэмжээний хүрээнд “Үүргэвчтэй явган аялал” зохион байгуулжээ. Энэ аяллын үеэр Сайншанд сумаас 27 километрт орших аймгийн тусгай хамгаалалттай түүхт Хан Баянзүрх уулын чиглэлд явганаар аялсан байна. Уг аялалд нийт 14 багийн 70 тамирчин, 80 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон аж.